Нүүр хуудас руу буцах

НУУЦЛАЛЫН БОДЛОГО

ХАРИЛЦАГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН НУУЦЛАЛ

Сүүлд шинэчилсэн: 2026 оны 10 дугаар сарын 5

Энэхүү Нууцлалын бодлого нь CiPay мобайл аппликэйшнээр дамжуулан зээлийн болон холбогдох санхүүгийн үйлчилгээг авах үед хэрэглэгчийн мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, хамгаалах, дамжуулах болон устгахтай холбоотой харилцааг зохицуулна.

Энэхүү бодлогыг Монгол Улсын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж болон Apple App Store, Google Play-ийн хэрэглэгчийн мэдээлэлтэй холбоотой шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлнэ.

1. Мэдээлэл хариуцагч

CiPay аппликэйшний мэдээлэл хариуцагч нь “ЦОГЦ ЗЭЭЛ” ББСБ ХХК байна.

Холбоо барих: 85116050 | info@complexcredit.mn

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, 4, “Экспресс тауэр”, 1201 тоот.

2. Ямар мэдээлэл цуглуулдаг вэ?

  • Утасны дугаар
  • Иргэний үнэмлэхийн лавлагаа
  • Иргэний үнэмлэхийн зураг
  • Сэлфи зураг
  • Иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт
  • Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл
  • Нийгмийн даатгалын мэдээлэл
  • Зээлийн мэдээллийн лавлагаа
  • И-мэйл хаяг
  • Гэр бүлийн мэдээлэл
  • Банкны дансны мэдээлэл (зээл хүлээн авах болон эргэн төлөлт хийх данс)
  • Зээлийн хүсэлт, гэрээ болон эргэн төлөлтийн мэдээлэл
  • Төхөөрөмжийн болон техникийн мэдээлэл (төхөөрөмжийн загвар, үйлдлийн систем болон аппликэйшний хувилбар, IP хаяг, мэдэгдэл хүргэх токен, алдааны бүртгэл)

Дээрх мэдээллийн заримыг хэрэглэгчээс шууд, заримыг хуульд нийцүүлэн эрх бүхий мэдээллийн сан, системээс хэрэглэгчийн зөвшөөрөл болон хуульд заасан бусад үндэслэлээр авч болно.

Аппликэйшн нь иргэний үнэмлэх болон сэлфи зургийг авахад зөвхөн камерын зөвшөөрөл хүснэ. Бид таны утасны харилцагчдын жагсаалт (contacts), зургийн цомог, файл, дуудлага болон мессежийн түүх, нарийвчилсан байршилд хандахгүй.

Биометрик нэвтрэлт (хурууны хээ, царай таних) нь таны утасны үйлдлийн системийн боломжоор ажилладаг. Нэвтрэлтэд ашиглах биометрик мэдээлэл таны төхөөрөмжөөс гарахгүй бөгөөд бид түүнийг хүлээн авч, хадгалахгүй.

3. Мэдээллийг ямар зорилгоор ашигладаг вэ?

Утасны дугаар: Харилцагчийг таних, бүртгэл баталгаажуулах, үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэх.

Иргэний үнэмлэхийн лавлагаа: Харилцагчийн таних мэдээлэл болон зээлд тавигдах холбогдох шалгуурыг баталгаажуулах.

Иргэний үнэмлэхийн зураг: Харилцагчийн биеийн мэдээлэлтэй нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах, танин баталгаажуулалт хийх.

Сэлфи зураг: Харилцагчийн биеийн мэдээлэлтэй нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах, залилангаас урьдчилан сэргийлэх.

Оршин суугаа хаягийн тодорхойлолт: Харилцагчийн хаягийг баталгаажуулах.

Үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл: Харилцагчийн хөрөнгө, хаяг болон зээл олголттой холбоотой шаардлагатай мэдээллийг баталгаажуулах.

Нийгмийн даатгалын мэдээлэл: Орлогын мэдээллийг баталгаажуулах болон холбогдох зохицуулагч байгууллагын шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлах.

Зээлийн мэдээллийн лавлагаа: Харилцагчийн зээл төлөх чадвар, өмнөх зээлийн түүх болон зээлийн эрсдэлийг үнэлэх.

И-мэйл хаяг: Үйлчилгээний мэдээлэл, мэдэгдэл болон шаардлагатай харилцаа холбоог хүргүүлэх.

Гэр бүлийн мэдээлэл: Тантай холбогдох боломжгүй болсон тохиолдолд тантай холбоо тогтоох. Бид таны зээлийн мэдээллийг гэр бүлийн гишүүд болон бусад гуравдагч этгээдэд задруулахгүй бөгөөд энэ мэдээллийг тэдэнд дарамт, шахалт үзүүлэх зорилгоор ашиглахгүй.

Банкны дансны мэдээлэл: Зээлийг таны дансанд олгох, эргэн төлөлтийг тулгаж бүртгэх.

Зээлийн хүсэлт, гэрээ болон эргэн төлөлтийн мэдээлэл: Зээлийн гэрээг байгуулах, хэрэгжүүлэх, хуульд заасны дагуу зээлийн мэдээллийн санд мэдээлэх болон тайлагнах.

Төхөөрөмжийн болон техникийн мэдээлэл: Аппликэйшний аюулгүй, хэвийн ажиллагааг хангах, залилангаас урьдчилан сэргийлэх, алдааг засварлах, мэдэгдэл хүргэх.

4. Мэдээлэл боловсруулах үндэслэл

Бид таны хувийн мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, шаардлагатай тохиолдолд таны мэдээлэл боловсруулах зөвшөөрөлд үндэслэн цуглуулж, боловсруулж, ашиглана.

Зөвшөөрөл авахдаа мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах зорилго, мэдээлэл хариуцагчийн нэр болон холбоо барих мэдээлэл, цуглуулах мэдээллийн төрөл, боловсруулах хугацаа, мэдээллийг бусдад дамжуулах эсэх болон зөвшөөрлийг цуцлах хэлбэрийг ойлгомжтой танилцуулна.

5. Мэдээллийг бусдад дамжуулах

Бид таны хувийн мэдээллийг хуульд заасан үндэслэлгүйгээр нийтэд ил болгохгүй. Үйлчилгээ үзүүлэх, зээлийн шийдвэр гаргах, танин баталгаажуулалт хийх, хууль тогтоомж болон зохицуулагч байгууллагын шаардлагыг биелүүлэхэд шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллага, мэдээллийн сан, үйлчилгээ үзүүлэгчидтэй хуульд нийцүүлэн мэдээлэл солилцож болно.

Үүнд шаардлагатай тохиолдолд ДАН систем, зээлийн мэдээллийн сан, зээл олгох болон эргэн төлөлт хүлээн авах банк, мөн Санхүүгийн зохицуулах хороо, Санхүүгийн мэдээллийн алба зэрэг хуулиар эрх олгогдсон байгууллага багтаж болно. Ямар мэдээллийг, ямар этгээдэд, ямар зорилгоор дамжуулах нь тухайн үйлчилгээ болон хэрэглэгчийн зөвшөөрөл, хуульд заасан үндэслэлээс хамаарна.

Бидэнтэй мэдээлэл хуваалцах үйлчилгээ үзүүлэгч, түнш болон бусад гуравдагч этгээд нь таны мэдээллийг энэхүү Нууцлалын бодлого болон хууль тогтоомжид заасантай ижил буюу түүнээс багагүй түвшинд хамгаалах үүрэгтэй бөгөөд бид энэ шаардлагыг тэдэнтэй байгуулах гэрээнд тусгана.

Бид хувийн болон санхүүгийн мэдээллийг худалдахгүй бөгөөд зөвхөн хуульд нийцсэн, үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай зорилгоор ашиглана.

6. Мэдээллийн хадгалалт ба хамгаалалт

Бид таны мэдээллийг зөвшөөрөлгүй хандах, өөрчлөх, алдагдуулах, задруулах болон устгахаас хамгаалах зорилгоор зохион байгуулалтын болон техникийн зохих арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Мэдээллийг хадгалах хугацааг үйлчилгээний зорилго, хууль тогтоомж, гэрээний үүрэг, зээлийн харилцаа болон хуульд заасан архив, тайлагналын шаардлагыг харгалзан тогтооно.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 8.1-д заасны дагуу таныг таних мэдээлэл, зээл болон гүйлгээтэй холбоотой мэдээлэл, баримт бичгийг тухайн данс хаагдсан, эсхүл гүйлгээ хийгдсэнээс хойш 5-аас доошгүй жил хадгална. Хуулиар хадгалах үүрэггүй мэдээллийг (жишээлбэл, төхөөрөмжийн мэдээлэл, мэдэгдэл хүргэх токен) бүртгэл устгагдах, эсхүл цуглуулсан зорилго хэрэгжиж дууссаны дараа устгана.

Мэдээлэл хадгалах шаардлага дууссан тохиолдолд холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн устгах, танигдах боломжгүй болгох буюу архивлах арга хэмжээ авна.

7. Таны эрх

  • Хандах, засах — өөрийн мэдээлэлд хандах, алдаатай мэдээллийг засуулах хүсэлт гаргах.
  • Зөвшөөрлөө цуцлах — ДАН болон бусад мэдээлэл авах зөвшөөрлөө хуульд нийцүүлэн хэдийд ч цуцлах. Өмнө нь хуульд нийцүүлэн боловсруулсан мэдээлэлд энэ цуцлалт буцаан үйлчлэхгүй.
  • Үйлчилгээнээс татгалзах — үйлчилгээг цаашид ашиглахгүй байх хүсэлт гаргах. Идэвхтэй зээлийн үүрэг нь гэрээ болон хуульд заасан нөхцөлийн дагуу хүчинтэй хэвээр байна.
  • Бүртгэл болон мэдээлэл устгуулах — холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн бүртгэл, мэдээлэл устгуулах хүсэлт гаргах. Хуулиар хадгалах үүрэгтэй мэдээллийг тухайн хадгалалтын хугацаа дуусахаас өмнө устгах боломжгүй байж болно.
  • Гомдол гаргах — мэдээлэл хамгаалалттай холбоотой асуудлаар бидэнд, шаардлагатай тохиолдолд эрх бүхий байгууллага, Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах.

Эдгээр эрхээ эдлэх, зөвшөөрлөө цуцлах хүсэлтээ 85116050 утас эсвэл info@complexcredit.mn хаягаар гаргана уу.

8. Бүртгэл устгах

Хэрэглэгч бүртгэлээ устгуулах хүсэлтийг CiPay аппликэйшний бүртгэл устгах боломж, эсхүл 85116050 утас болон info@complexcredit.mn цахим шуудангаар гаргаж болно. Дэлгэрэнгүй заавар: Бүртгэл устгах.

Бүртгэлийг устгахад тухайн бүртгэлтэй холбоотой мэдээллийг, хуульд заасан хугацаанд хадгалах үүрэгтэй мэдээллээс бусдыг, устгана. Бүртгэлийг түр хаах, идэвхгүй болгохыг бүртгэл устгасанд тооцохгүй.

Идэвхтэй зээлийн үүрэгтэй хэрэглэгчийн бүртгэл, зээлийн болон хуульд заасан хадгалалтын шаардлагад хамаарах мэдээллийг тухайн үүрэг дуусгавар болох, хуульд заасан хадгалалтын хугацаа дуусах хүртэл бүрэн устгах боломжгүй байж болно.

9. Гуравдагч этгээдийн үйлчилгээ ба SDK

CiPay аппликэйшнд ашиглагдах гуравдагч этгээдийн программ хангамж, SDK болон үйлчилгээ нь зөвхөн тухайн аппликэйшний үйл ажиллагаанд шаардлагатай зорилгоор ашиглагдана. Гуравдагч этгээдтэй мэдээлэл хуваалцах шаардлагатай бол хууль, хэрэглэгчийн зөвшөөрөл болон холбогдох үйлчилгээний нөхцөлд нийцүүлнэ.

Ийм гуравдагч этгээд нь таны мэдээллийг энэхүү Нууцлалын бодлогод заасантай ижил буюу түүнээс багагүй түвшинд хамгаална.

Аппликэйшний технологийн бүтэц, SDK болон интеграц өөрчлөгдөх бүрд Нууцлалын бодлого болон App Store / Google Play-ийн мэдээллийн ил тод байдлын мэдээллийг шинэчилнэ.

10. Насны хязгаарлалт

CiPay-ийн зээлийн үйлчилгээг 21-ээс 65 насны, тогтвортой ажил эрхэлдэг, НДШ төлдөг Монгол Улсын иргэн ашиглана. Хүүхэд болон насны шаардлага хангаагүй этгээдэд зээлийн үйлчилгээ үзүүлэхгүй.

11. Бодлогын өөрчлөлт

Бид үйлчилгээ, хууль тогтоомж, технологийн өөрчлөлт болон мэдээлэл боловсруулах практикт гарсан өөрчлөлттэй уялдуулан энэхүү Нууцлалын бодлогыг шинэчилж болно. Шинэчилсэн бодлогыг CiPay аппликэйшн болон холбогдох цахим сувгаар нийтэлж, шаардлагатай тохиолдолд хэрэглэгчид мэдэгдэнэ.