Бидний тухай
ЦОГЦ — санхүүгийн боломжийг ойлгомжтой болгоно.
“ЦОГЦ ЗЭЭЛ ББСБ” ХХК 2022 оны 10 дугаар сарын 29-нд үүсгэн байгуулагдсан. Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн тусгай зөвшөөрлөөр зээл олгох болон богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх үйл ажиллагаа явуулдаг.
Үүсгэн байгуулагдсан
2022.10.29
Компанийн эхлэл
Тусгай зөвшөөрөл
2023.03.13
Санхүүгийн зохицуулах хороо
Бидний түүх
“Цогц зээл” ХХК байгуулагдсан.
Санхүүгийн зохицуулах хорооноос “Зээл”, “Богино хугацаат санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийх” тусгай зөвшөөрлийг авсан.
“Би Ди Сек” ҮЦК-тай хамтран 1.5 тэрбум төгрөгийн бонд татан төвлөрүүлсэн.
Зээлийн багцыг 5.0 тэрбум төгрөгт хүргэсэн.
“Номин Юнион” ХЗХ-оос 500 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч, зах зээлээ тэлэх боломжоо нэмэгдүүлсэн.
1.5 тэрбум төгрөгийн бондын эргэн төлөлтийг амжилттай хийж, “Би Ди Сек” ҮЦК-тай хамтран 2 дахь удаагаа 1.3 тэрбум төгрөгийн бонд татан төвлөрүүлсэн.
Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж 5.0 тэрбум төгрөгт хүргэв.
ISO 27001:2022 стандартыг хэрэгжүүлж, гэрчилгээгээ гардан авав.
“CiPay” аппликейшныг зах зээлд нэвтрүүлэх зөвшөөрлийг “Санхүүгийн зохицуулах хороо”-оос авав.
Үнэт зүйл
Итгэл бол бидний өдөр тутмын үйлдэл.
Санхүүгийн үйлчилгээний чанарыг зөвхөн хурд биш, ойлгомжтой байдал, мэдээллийн хамгаалалт, бодит хэрэгцээг сонсох чадвар тодорхойлно.
Хариуцлага
Ил тод байдал
Хүнийг төвд тавих
Тасралтгүй сайжрал
Бүтэц ба удирдлага
Тодорхой хариуцлага, нээлттэй засаглал.
-
Хувьцаа эзэмшигч
-
Гүйцэтгэх захирал
-
Бизнес хөгжил
-
Уламжлалт зээлийн нэгж
-
Дижитал зээлийн нэгж
-
-
Санхүү удирдлага
-
Үйл ажиллагаа
-
-
Дотоод аудит
-

